Манай үйлчилгээ

Өргөх машин механизмын Худалдаа, Түрээс, Угсралт, Засвар, Магадлал

ОХУ-ын Урал автомотив, Автокран ИМП/Ивановец/, БНСУ-ын Kanglim, Novas, Hansin, Horyong,  БНХАУ-ын XCMG зэрэг компаниудын монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж тэдний бүтээгдэхүүн болох төрөл бүрийн кран, сагстай өргөгч, сэрээт ачигч, шаттай өргөгч зэргийг үйлдвэрээс нь шууд оруулж ирэн худалдаалж байна.

Энэ ажлын хүрээнд доор брендүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

- БНХАУ-ын XCMG/бүх төрлийн автокран, манипуляторт кран, өргөгч/, FOTON/Автобус/

- БНСУ-ын KANGLIM/манипуляторт кран/, NOVAS, HANSIN/сагстай өргөгч/, HORYONG/шаттай машин/

- ОХУ-ын Урал автомотив, Ивановец автокран 

Эдгээр брендүүдийн бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд худалдаалахаас гадна угсралт суурилуулалт, зарим эд анги болон цахилгаан тоноглолыг үйлдвэрлэн тоноглож, борлуулалтын дараах засвар үйлчилгээ, сэлбэг, техникийн магадлагаа зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна. 

Хөшигтийн хөндий нисэх онгоцны буудал, Оюу толгой гүний уурхайн бүтээн байгуулалт, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төсөл, Ухаа худаг, Нефть боловсруулах үйлдвэр зэрэг олон улсын хэмжээний томоохон төслүүдэд өргөх механизм түрээслүүлэн амжилттай хамтран ажиллаж байна.