“ХАНТУУЛ ТРЕЙД” ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд манай компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тусгай зориулалтын өргөх машин механизмын худалдаа, эд ангийн үйлдвэрлэл, угсралт, түрээс, засвар үйлчилгээ юм.
Эрхэм зорилго
Бид орчин үеийн стандартад нийцсэн машин механизмыг монголын зах зээлд нэвтрүүлж, чанартай бөгөөд найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна. Аюулгүй ажиллагаа, чанарыг эрхэмлэн дээдэлж, харилцагч түншүүдтэйгээ урт хугацааны тогтвортой харилцаа бий болгох нь бидний эрхэм зорилго юм.
Орчин үеийн технологиор бүтээгдсэн төрөл бүрийн өргөх машин механизмыг нийлүүлж, инженер техникийн мэргэшсэн ажилтан сургаж бэлтгэх, цаашдаа монголдоо угсрах засвар үйлчилгээний төв байгуулж, их бүтээн байгуулалтыг хамтдаа бүтээлцэхээр ажиллаж байна.